Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Завхан Даян дэвжээний нээлтэд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааны түрүү бөх 15 сая төгрөгийн бай гардана
00

"Завхан Даян" бөхийн дэвжээний нээлтэд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 18-ны 12:00 цагаас Завхан аймгийн Улиастай хотод болно. Энэхүү барилдааны түрүү бөх 15 сая, үзүүр бөх 8 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр 2.5 сая төгрөгийн бай гардана. Завхан аймгийн нутгийн зөвлөл, Завхан Даян бөхийн дэвжээ зохион байгуулж байна.



