Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хакүхо М.Даваажаргал Сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгчээ
130

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы сүмо бөхийн холбоонд халагдах өргөдлөө өгчээ. Эх сурвалжийн мэдээллээр, холбоо түүний өргөдлийг зөвшөөрөлгүй, дахин хэлэлцэхээр болсон аж.
Ирэх долоо хоног буюу зургаадугаар сарын 2-нд Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, хаагдаад байгаа Миягино дэвжээний цаашдын хувь заяаг шийдвэрлэх юм.
Дэвжээний бөх нь хэрэг тарьсны улмаас Миягино дэвжээг нэг жилээр хаах шийдвэрийг гаргасан. Харин нэг жилийн хугацаа өнгөрсөн ч Миягино дэвжээг дахин нээхгүй байгаа аж.



