МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан Казакстаны багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
80
legacy:2025/07/11/12/mashin/519045139_24124728880517819_2768970525909287368_n.jpg

МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо Казакстаны багийн эсрэг хийж, 78:70 харьцаатайгаар хожил авлаа. Ингэснээр, манай эмэгтэй шигшээ багийнхан шилдэг 4 багийн нэг болж хагас шигшээд шалгарч байна.

Манай шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 81:74 харьцаатайгаар хожил авсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг тоглоод, хожигдол хүлээсэн. Харин гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын багийн эсрэг хийж, 27 онооны зөрүүтэй хожил авсан юм.