Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

 Хууль эрх зүй
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 3 сек
01
ubn-v2-media-56bohfj2-1.webp

Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэрэгт бүх насаар нь хорих ял шийтгүүлсэн М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогджээ.


Хэргийг сануулбал: Энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж, шүүхээс түүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул бүх насаар нь хорих ял ногдуулсан байдаг Харин М.Батчулуун нь F20 буюу шизофрени оноштой байсан гэх мэдээлэл бий.

Тэрбээр 2020 онд гудамжинд явж байсан хүний амийг хөнөөсөн хэргээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд албадан эмчлүүлж байжээ. Улмаар эмч нарын дүгнэлтийг үндэслэн 2024 онд эмнэлгээс гаргасан байна.

Хэргийг эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 4-нд М.Батчулуун 32 настай жирэмсэн эмэгтэй болон түүний дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон. Мөн гурван настай охиныг цээжин тус газарт нь гурван удаа хутгалж, зүрх, уушгийг нь хүнд гэмтээж, бугуй хэсгийг нь хутгаар хэд хэдэн удаа зүссэн хэрэг үйлдсэн юм.