"ХАА-н салбарт жил бүр 200-300 тэрбум төгрөгийн татаас төсөвлөдөг ч ажлын байр 43 мянгаар буурсан нь татаас үр дүнгүй байгааг харуулж байна"
00

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Оюутолгойн ногдол ашиг болон 2027 оны төсвийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр "Хүнс, хөдөө аж ахуйн салбарт жил бүр 200-300 тэрбум төгрөгийн татаас төсөвлөдөг ч ажлын байр нь 43 мянгаар буурсан. Энэ нь татаас үр дүнгүй байгааг харуулж байна.
Ерөнхий сайд ногдол ашгийн асуудалд сайн ажилласан. ОТ-н ногдол ашгийг 1072 хувьцааны ногдол ашиг шиг тараах боломж хуулиараа байхгүй" гэв.



