Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдана
00

УИХ-аар Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталсан билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус дэд хороог даргалах бөгөөд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Х.Тэмүүжин, Л.Соронзонболд, Дамдины Цогтбаатар нар ажиллаж буй.
Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас тус дэд хороо хаалттай хуралдахаар товлогджээ. Хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна.


