ТӨСӨВ-2027: Өмнөговь, Орхон тэргүүтэй 7 аймаг, нийслэл 2.1 их наядаар улсын төсвийг тэтгэж, Хөвсгөл, Увс тэргүүтэй 14 аймаг 395.3 тэрбумын татаас авна

Энэ долоо хоногт УИХ-аар 2027 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ. Жил бүрийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр анхаарал татдаг сэдвүүдийн нэг нь аймгуудын татаас, дэмжлэгийн асуудал байдаг. Энэ удаад аймгуудад олгох санхүүгийн дэмжлэгийг 395.3 тэрбум, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2.1 их наяд төгрөг байхаар тооцжээ.
2026 онд 14 аймаг 297.5 тэрбумын татаас авч долоон аймаг болон нийслэлээс 1.4 их наядын орлого төвлөрүүлэхээр тусгасан.
Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс 14 аймагт олгох дэмжлэг 100 орчим тэрбумаар өссөн бол долоон аймаг болон нийслэлээс төвлөрүүлэх орлого 700 тэрбумаар өсөж, 2 их наядыг даваад байна. Эдгээрийг задалбал,
ДЭМЖЛЭГ АВАХ:
-Архангай - 36.5 тэрбум /Өмнөх оныхоос 6.5 тэрбумаар өссөн/
-Баян-Өлгий - 19.3 тэрбум /Өмнөх оныхоос 5.2 тэрбумаар өссөн/
-Баянхонгор - 29.2 тэрбум /Өмнөх оныхоос 426 саяар өссөн/
-Булган - 14.4 тэрбум /11.2 тэрбумаар өссөн/
-Говь-Алтай - 13.9 тэрбум /302 саяар өссөн/
-Дундговь - 23.8 тэрбум /1.8 тэрбумаар өссөн/
-Завхан - 51 тэрбум /14.6 тэрбумаар өссөн/
-Өвөрхангай - 24.5 тэрбум /988 саяар өссөн/
-Сүхбаатар - 12.4 тэрбум /5.3 тэрбумаар өссөн/
-Увс - 49.6 тэрбум /14.1 тэрбумаар өссөн/
-Ховд - 27 тэрбум /13.7 тэрбумаар өссөн/
-Хөвсгөл - 56.3 тэрбум /18.9 тэрбумаар өссөн/
-Хэнтий - 27 тэрбум /1.1 тэрбумаар өссөн/
-Говьсүмбэр - 9.8 тэрбум /4.6 тэрбумаар өссөн/
УЛСЫН ТӨСӨВТ ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭХ:
-Дорноговь - 16.8 тэрбум /5.8 тэрбумаар өссөн/
-Дорнод - 600 сая төгрөг /1.1 тэрбумаар буурсан/
-Өмнөговь - 1.5 их наяд төгрөг /577.3 саяар өссөн/
-Сэлэнгэ - 12.1 тэрбум /2.1 тэрбумаар өссөн/
-Төв - 3.4 тэрбум /455.3 саяар буурсан/
-Дархан-Уул - 11.8 тэрбум /1.1 тэрбумаар өссөн/
-Улаанбаатар - 421.5 тэрбум /157.7 тэрбумаар өссөн/
-Орхон - 107 тэрбум /16.7 тэрбумаар өссөн/-ыг төвлөрүүлэхээр байна.


