Өрхийн эмч О.Гэрэлтуяа: Сурагчдын дунд шүдний цоорол, харааны өөрчлөлт, хавтгай тавхайн эмгэг түгээмэл байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
01
cb9d8d185b5b740aef94db274952948abig.webp

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг болон хөгжлийн өөрчлөлтийг эрт илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.

Цэцэрлэг, сургуульд суурилсан үзлэгээр хүүхдүүдийн дунд шүдний цоорол, харааны өөрчлөлт, хавтгай тавхайн эмгэг түгээмэл илэрчээ.

Шүдний цоорол нь амны хөндийн эрүүл мэндээс гадна хүүхдийн биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс үзлэгээр шүдний өвчлөл илэрсэн хүүхдүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж, шаардлагатай оношилгоо, эмчилгээнд хамруулж байна.

Мөн хавтгай тавхайн эмгэг нь хөлийн улны нумын хөгжилтэй холбоотой бөгөөд хөлийн байрлал өөрчлөгдөх, биеийн тэнцвэр болон нурууны байрлалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн 1, 2 дугаар хорооны өрхийн эмч О.Гэрэлтуяа: “Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт үед нь илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээнд шуурхай хамруулахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч байна” гэлээ.