"Иргэдээс булааж авсан Оюутолгойн 2 их наядаар гишүүдийг авлигадаж, тойрогт нь мөнгө тавьж өгөөд, төсвөө батлуулах гэж байна"

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-cewuxc8y-1.webp

УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр Оюутолгойн ногдол ашигтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Шижир "Иргэдээс булааж авсан Оюутолгойн 2 их наядаар гишүүдийг авлигадаж, тойрогт нь мөнгө тавьж өгөөд, төсвөө батлуулах гэж байна.

УИХ-ын гишүүдийг Засгийн газар авлигадаад авсан. "Авлигажсан" төсвийг нь буцаах зориг байна уу. Дараа нь бид ЗГ-ын урсгал зардлыг дийлэхгүй. Ингээд л ЗГ-ын халаасанд багтаад байх юм уу, ЗГ-ын хуулийн хэлтэс гээд нэрээ өөрчлөх юм уу" гэж шүүмжиллээ.