Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
855128060_1449155403973995_650628281896627952_n.webp

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо болж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикинтэй уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эм, вакцины зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх талаар санал солилцов.

853780224_1449155440640658_3412819178120452791_n.webp

Энэ үеэр Э.Батшугар Индонез Улсын эм, вакцины зохицуулалтын чиглэлээрх туршлагыг онцолж, хоёр улсын холбогдох байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санал дэвшүүлжээ.

Мөн Индонез Улсын үндэсний эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг хөгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад цахим эрүүл мэндийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцсан байна.

845530253_1437628984362717_8292123070541752755_n.webp

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Индонез Улсын Эрүүл мэндийн яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээр тодорхой арга хэмжээ төлөвлөх, хариуцсан байгууллага, холбоо барих цэгүүдийг томилох, хэрэгжилтийг хянах механизм бүрдүүлэхээр талууд санал нэгдсэн байна.

858217046_1012038161925366_4436800724115581046_n.webp