Б.Түвшин: АН-ын бүлэгт хагарал байхгүй
00

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшингээс Оюутолгойн ногдол ашиг болон АН-ын бүлгийн дотоод асуудлуудынх нь талаар тодрууллаа.
Тэрбээр "АН-ын бүлэгт хагарал байхгүй. Бүлгийн гишүүдээс 7-8 гишүүн томилолттой, 2 гишүүн чөлөө авсан тул өчигдөр ирц дээр багахан асуудал үүссэн.
ОТ-н ногдол ашгийг Баялгийн сандаа үлдээхийг АН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн. Гэхдээ миний хувьд тэтгэврийн санг мөнгөжүүлж байж төсвөөс хараат болно гэх байр суурийг илэрхийлсэн" гэлээ.


