Австралийн ЭСЯ-ны төлөөлөгчид Завхан аймагт ажиллаж байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
854933191_29083682101287911_3809573714548826676_n.webp

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч хатагтай Лалита Капур, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн менежер Л.Энхтүвшин, тус хөтөлбөрийн төгсөгч Б.Анхбаяр, ЭМЯ-ны ажилтан У.Болор-Эрдэнэ нарыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хатагтай Л.Капур Автрали-Монгол Улсын хоорондох дипломат харилцааны хүрээнд орон нутаг дахь түншлэлийг бэхжүүлэх, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг Завхан аймагт танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоо танилцуулав.

858402729_29395249053415296_7014995162829458494_n.webp

Мөн Завхан аймаг Австралийн ЭСЯ-тай Ерөнхий болон мэргэжлийн боловсролын чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцлаа. Хатагтай Л.Капур Завхан аймагт ажиллах үеэрээ байгаль орчны салбар, Улиастай сумын удирдлагуудтай уулзалт хийх, Политехник коллеж, Хөгжим бүжгийн коллеж, ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцахаас гадна Тэлмэн, Тосонцэнгэл сумдын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд ажиллах юм.

856091492_990251300025744_3685201740189933492_n.webp

Энэ өдрийн /2026.10.20/ 16:00 цагт аймгийн ЗДТГ-ын “Сүлд” танхимд “Australia Awards” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, хөтөлбөрийн төгсөгч Б.Анхбаяраас туршлага судлах үйл ажиллагаа нээлттэй болно.