“The MongolZ” баг өнөө орой 22.00 цагаас ОХУ-ын “Team Spirit” багтай аваргын төлөө тоглоно

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/08/532928274_750951657566721_967327434733481741_n.jpg

"Counter strike-2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "BLAST Bounty Fall-2025" тэмцээн Мальта Улсад үргэлжилж байна. Монгол Улсын "The MongolZ" баг өнгөрсөн шөнө финалын төлөөх тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч Францын "Tema Vitality" багтай тоглож, 2:0 харьцаатайгаар хожсон билээ.

Улмаар 500 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний аваргын төлөө өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас ОХУ-ын "Team Spirit" багтай тоглохоор болсон юм.

Дашрамд, "The MongolZ" баг "Team Vitality" багийг өнгөрсөн шөнө хожсоноор ес удаа дараалсан хожигдлоо зогсоож чаджээ.