Шонхорууд, Найтс цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр болно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/651199206_1441354604449135_304886142677150678_n.jpg

"Хаан Шонхорууд" болон “Би Си Эйч Найтс” багуудын цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр 16:10 цагаас эхэлнэ. Шонхоруудын залуус хожил байгуулбал хагас шигшээд шалгарна. Хэрвээ Найтс хожвол цувралыг тэнцүүлж долоо дахь тоглолтод бүх асуудал шийдэгдэнэ.

Найтс цувралын эхний хоёр тоглолтод хожил байгуулж 2-0 харьцаатайгаар эхлүүлсэн. Харин Шонхоруудын залуус хамгаалалт, довтолгоо хосолсон жигд тоглолтыг үзүүлж дараалсан гурван хожил байгуулж цувралыг тэргүүлж явна.

Шонхоруудаас Байрон Уэсли, "Улирлын шилдэг залуу тоглогч"-ийн шагналыг хүртсэн О.Өсөхбаяр, “Шилдэг зургаа дахь тоглогч” А.Батхуяг нарын үр ашигтай тоглолт багийнхаа тоглолтод чухал нөлөөг үзүүлж байгаа.