Шонхорууд дөрөв дараалсан ялалт байгуулж хагас шигшээд шалгарлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/646885478_1472924150908947_3412642667829508849_n.jpg

"Хаан Шонхорууд" болон “Би Си Эйч Найтс” багуудын цувралын зургаа дахь тоглолтод 85:84 харьцаатайгаар Шонхоруудын залуус хожил байгуулж хагас шигшээ шатанд шалгарлаа. Тэдний хувьд хөгжлийн лигээс дээд лигт элссэн анхны жилдээ ийнхүү хагас шигшээд шалгарч байна.

Шонхоруудаас Байрон Уэсли, "Улирлын шилдэг залуу тоглогч"-ийн шагналыг хүртсэн О.Өсөхбаяр, “Шилдэг зургаа дахь тоглогч” А.Батхуяг нарын үр ашигтай тоглолт цувралыг дуусгахад чухал нөлөө үзүүллээ.

Найтс энэхүү цувралд эхний хоёр тоглолтод ялалт байгуулсан ч дараалсан дөрвөн ялагдал хүлээж ийнхүү улирлаа дуусгаж байна. Ингэснээр хагас шигшээд "Хасын Хүлэгүүд" болон "Хаан Шонхорууд" багууд учраа таарч байна.