ESL Pro League Season 23 тэмцээний цомыг “NAVI” өргөлөө

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/651049668_1485726826255961_4205757601282856980_n.jpg

ESL Pro League Season 23 тэмцээний финалын тоглолт өнгөрөгч шөнө болж "NAVI" аваргаллаа. Аваргын төлөөх тоглолт BO5 зарчмаар явагдаж 3:1 харьцаатайгаар өндөрлөлөө. "NAVI" хамгийн сүүлд 2024 оны 9-н сард болсон тэмцээнд аваргалснаас хойш S-Tier түвшний тэмцээнд түрүүлээгүй байсан юм.

Эхний замыг "NAVI" сонгож 13:7, хоёр дахь замыг "Aurora" 13:11, гурав дахь зам 13:8, дөрөв дэх зам дээр 13:9 харьцаатайгаар "NAVI"-ын ялалтаар өндөрлөлөө.

Энэ тэмцээнд "Astralis" "FUT" багийг 2:1 харьцаатайгаар буулган авч гуравдугаар байрт шалгарлаа.