БНХАУ-ын тамирчид өвлийн Паралимпын наадмыг медалийн дүнгээр тэргүүлэв

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00

"Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадам Итали улсад энэ сарын 6-15-нд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн Паралимпын наадамд 55 орны 611 тамирчин өвлийн спортын зургаан төрөлд өрсөлдөв. Өвлийн Паралимпын наадмыг медалийн нийлбэр дүнгээр БНХАУ тэргүүллээ. БНХАУ-ын тамирчид уг наадмаас 15 алт, 13 мөнгө, 16 хүрэл медалийг хүртсэн. Тэдний араас АНУ 13 алт, 5-н мөнгө, зургаан хүрэл, ОХУ 8-н алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авснаар эхний гуравт жагслаа.

Тэмцээнийг зохион байгуулагч Итали улс энэ удаагийн Паралимпын наадмаас 7 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.

Анхны Өвлийн Паралимпын наадам 1976 онд Шведийн Өрншёлдсвик хотод зохион байгуулагдаж, 16 улсын 198 тамирчин хоёр төрөлд өрсөлдөж байжээ.