Б.Мягмарцэрэн 212.5 кг өргөж дээд амжилт тогтоолоо
00

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.
11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий гурав дахь өдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Говь-Алтай аймгийн тамирчин Б.Мягмарцэрэн суултын төрөлд 212.5 кг-ыг өргөснөөр тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр 2022, 2023, 2024 онд энэ жинд дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд өнгөрсөн жил бэртлийн улмаас өнжөөд байсан юм.



