“Моби-30” халз барилдааны түрүү 20 сая төгрөг гардана

Спорт
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:Undesnii buh/260321210733.png

Мобиком корпорацын 30 жилийн ойн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш болно. Тус барилдаан Монгол бөхийн өргөөнд 11:00 цагаас эхлэх юм. Мөн үзэгчдээс хамгийн өндөр санал авсан дөрвөн бөхийн халз барилдаан болно.

Тусгай халз барилдааны шагналын сан:

Түрүү бөх – 20,000,000₮

Үзүүр бөх – 10,000,000₮

Их шөвөг – тус бүр 5,000,000₮

Санал хураалт өнөөдөр 18:00 цагт дууссан бөгөөд хамгийн өндөр саналыг

Улсын заан М.Лхагвагэрэл - 43781

Улсын аварга О.Хангай - 39481

Улсын арслан Б.Орхонбаяр - 39472

Улсын арслан Э.Батмагнай - 38662 тус тус авч тэргүүлсэн байна.