“Western Warriors” баг хөгжлийн лигт аваргалж ирэх жил дээд лигт өрсөлдөхөөр боллоо
00

Монголын сагсан бөмбөгийн Хөгжлийн лигийн аваргын төлөөх "Western Warriors", "TLG Tushig Bagana" багууд цувралын гурав дахь тоглолт өнөөдөр боллоо. Энэхүү тоглолтод "Western Warriors" баг 85:84 харьцаатайгаар хожил байгууллаа. Ингэснээр Хөгжлийн лигийн аварга болж ирэх улиралд дээд лигт өрсөлдөхөөр болж байна.
"Western Warriors" цувралын эхний тоглолтод 88:82, хоёр дахь тоглолтод 76:64 харьцаатайгаар хожил байгуулаад байсан юм.



