Монголын багийн далбааг Нагоя хотод мандууллаа

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
6i766k_849663924_122197228382836392_3797458536476462542_n_x974.webp

Азийн V пара наадамд оролцох Монголын багийн төрийн далбааг мандуулах ёслол өнөөдөр /2026.10.16/ Япон улсын Нагоя хот дахь тамирчдын хотхонд боллоо.

Энэ удаагийн наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 44 тамирчин, нэг хөтөч тамирчны хамт оролцоно. Харин Азийн 45 улсын 4,000 орчим тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөх юм.

Наадмын зохион байгуулагчид оролцогч орнуудын баг тамирчдыг албан ёсоор угтан авч, төрийн далбааг нь мандуулдаг уламжлалтай. Энэ өдөр Монгол, Афганистан, Малайзын багийг хүлээн авч, далбаа мандуулах ёслол зохион байгуулжээ.

Ёслолд Монголын багийн ахлагч Ц.Одонбаяр, ажлын хэсгийн ахлагч Ж.Тунгалаг, штабын ажилтнууд Б.Нямсүрэн, О.Анударь, хэвлэлийн төлөөлөгч Д.Батжаргал болон тамирчдын төлөөлөл оролцов.
Монголын багийн тэмцээний салхийг хагалж, пара ширээний теннисний төрөлд П.Мягмарцогт өрсөлдөх хуваарьтай байна.