Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ
00
.webp)
Өчигдөр Улаанбаатарт цас их орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс Хот нийтийн аж ахуйн байгууллагууд бэлэн байдлыг хангаж, нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг 48 байгууллагын 1966 ажилтан алба хаагч, 647 машин механизм, 331 бичил болон 423 үлээх төхөөрөмжөөр цэвэрлэж байна.
Зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, давс 175.1 тонн, бодис 43 тонныг цацаад байна.


