Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Хангай нарын тэргүүтэй 300 гаруй бөх бүртгүүлээд байна

Спорт
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
20
legacy:2026/07/21.jpg

Үндэсний их баяр наадмаар 1024 бөхийн барилдааныг гурван өдрийн турш зохион байгуулахаар болсон билээ. Тодруулбал бөхийн барилдаан долоодугаар сарын 10-нд эхэлж, 12-нд түрүү, үзүүр бөх тодорно. Ингэхдээ 1024 бөхийн бүртгэл өнөөдөр 10.00-19.00 цагийн хооронд явагдахаар болсон билээ.

Тэгвэл 15:00 цагийн байдлаар бөхчүүдийн бүртгэлийн ирц сайн байгаа талаар Монгол Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Хангай нарын тэргүүтэй 300 гаруй бөх бүртгүүллээ.