Я.Содбаатар: ЗГ-ыг тогтвортой ажиллуулах нь Бага хурлын шийдвэр
00

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлуудад мэдээлэл өглөө. Тэрбээр өмнө мэдээлэл хийх үеэрээ ЗГ-тай холбоотой асуудалд эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүнийг намаас хөөхтэй холбоотой агуулгыг хөндсөн нь намын гишүүдийнх нь зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан. Тэгвэл эл асуудалд тэрбээр "ЗГ-ыг тогтвортой ажиллуулах нь Бага хурлын шийдвэр. Намын дүрмээр бага хурлын шийдвэрийнхээ эсрэг үйлдэл хийх нь хориотой гэдгийг л хэлсэн. МАН-д 30,38-ын хуваагдал байхгүй. 10 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж буй зүйл бий. Намын удирдлагын түвшинд эдгээр хүмүүстэй уулзаж байгаа" гэлээ.



