Ц.Идэрбат: Монголд бүгд л цалингийн зээлтэй. Би ч цалингийн зээлтэй

Төв аймаг болон зарим аймагт ямааны годрон өвчин гарсны улмаас олон тооны ямааг амьдаар нь устгалд оруулж буй бичлэг мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан сонсголтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Монголд бүгд л цалингийн зээлтэй. Би ч цалингийн зээлтэй. Нэг өдөр өнгөрөхөд л зээлийн эдийн засагч "Зээлээ төлөөч" гэж ярьдаг биз дээ. "Хүнсний хувьсгал", "Цагаан алт" хөтөлбөрүүд рүү өгсөн 2.6 их наяд төгрөг будаа болчихлоо гэж яриад байна лээ. Ямар юмаараа будаа болдог юм бэ. Энэ бүх зээлүүд арилжааны банкаар дамжиж байгаа болохоос хэн нэг сайдын гарын үсгээр олгоогүй" гэлээ.



