Б.Баасанхүү ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, шагналт 5-р байрт шалгарлаа

Спорт
Darisuren
DarisurenУнших: 1 мин
00
833494193_3319606314893719_1422272781499797273_n.webp

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү хүрэл медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Тэрбээр Казахстаны Галия Тынбаеваг ялж шөвгийн 16-д, АНУ-ын нэр дээр барилдаж буй куба бөх Мариа Сели Лабордег ялж, шөвгийн наймд шалгарсан бол Германы бөхийг ялж шөвгийн дөрөвт шалгараад байсан. Гэвч Японы бөх Когад ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан юм. Тэрбээр хүрэл медалийн төлөө Франц улсын тамирчин Ширин Боуклитэй барилдаж ялагдлаа.