АҮЭБЯ: Шатахууны нийлүүлтийг тасралтгүй явуулж байна
Эдийн засагUBn teamУнших: 1 мин
00

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар байгуулагдсан Шатахууны шуурхай штаб шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай мэдээлэхдээ "Аравдугаар сарын эхний дөрвөн хоногт Сүхбаатар боомтоор 6,100 тонн, Эрээнцав боомтоор 600 тонн, Замын-Үүд боомтоор 2,000 тонн буюу нийт 8,700 тонн АИ-92 автобензин татан авсан.
Мөн захиалсан 97 вагоноос 49 вагон буюу 3,000 орчим тонн АИ-92 автобензинийг буулгаж, түгээлтэд шилжүүлэх бэлтгэлийг хангаад байна" гэлээ.

