Г.Дамдинням: Буруу ойлгогдох үг хэлсэндээ уучлал хүсье

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өчигдөр шөнө ШТС-уудаар явж, нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэрээ зүй бус харилцаа үүсгэж буй иргэдэд шатахуун өгөхгүй байх асуудлыг хөндсөн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл тэрбээр энэхүү асуудалд уучлал хүсэв.
Энэ талаараа "Буруу ойлгогдох үг хэлсэндээ уучлал хүсье. Бид нэг л Монголчууд, бид бие биедээ уурлаж элдвээр дайрлаа гээд бензиний нийлүүлэлт нэмэгдэхгүй.
Тэр дундаа ШТС-д хүйтэнд өдөржин, шөнөжин ажлаа хийгээд зогсож байгаа түгээгчид, залуучуудад зүй бусаар дайрч уурлалаа гээд ямар ч асуудал шийдэгдэхгүй.
Бензин, шатахуун олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан хомсдож байгаа. Энэ хямралт цаг үеийг нэг Монгол нөгөө Монголоо бодож, ойлгож дэмжиж, олдож байгаа жоохон нөөцөө аль болох боломжоороо хувааж байж даван гарна" гэв.



