Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 62 хувьтай байна

Нийгэм
О.Алуунгуа
О.АлуунгуаУнших: 1 мин
00
image (1).webp

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 62 хувьд хүрчээ. Өнөөдрийн байдлаар /2026.10.05/ улсын хэмжээнд зорилтот бүлгийн 310 957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсан талаар ЭМЯ-аас мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хотод хамралт 67.0, орон нутагт вакцинжуулалтын хамралт 55.5 хувьтай байна.

Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна. Тухайлбал,

  • 6 сар–1 нас: 65.7 хувь
  • 1–2 нас: 37.6 хувь
  • 3–6 нас: 82.4 хувь байна.

Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулахыг албаныхан уриаллаа.

ЗУРГИЙН ЦОМОГ