Б.Пүрэвдагва: Сэлбэ дэд төвийн метр квадратыг нь 5.5 сая төгрөгөөр зарахаар төлөвлөгдсөн нь алдаатай гэдгийг хэлж байгаа болохоос зорилгыг буруутгаагүй

Улс төр
UBn team
Унших: 2 мин 6 сек
30
MPA PHOTO 2026-9-100-5513.webp

Хотын дарга Б.Пүрэвдагва өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд "Сэлбэ дэд төв" нэг ч тоосго өрөөгүй, зөвхөн газар чөлөөлөлт, дэд бүтцэд 700 тэрбум төгрөг зарцуулсан. 1 м.кв-ыг нь 5.5 сая төгрөгөөр зарж байж 2.3 их наяд төгрөг болон дэд бүтцэд зарцуулсан мөнгөө олж авах тооцоотой байна. Энэ бол УЛСТӨРЖИЛТ биш" хэмээн мэдээлсэн.

Харин уг асуудалд Хотын дарга асан Х.Нямбаатар "Янданг буулгаж, гэр хорооллыг орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулж буй нийгмийн эрх ашиг. Энд гарсан зардал үр ашгаа өгсөн гэж тооцож, газар чөлөөлсөн зардлыг орон сууцны м2-н өртгөөс хасаж тооцох хувилбар байж болох байсан. Газар чөлөөлөлтгүй агаарт бүтээн байгуулалт баригдахгүй нь лавтай. Улаанбаатар хотын түүхэнд ийм том дахин төлөвлөлтийн суурь болсон газар чөлөөлөлт нэг дор хийгдэж байгаагүй. Хүргэн чи сөөм газар ч чөлөөлөөгүй байгаа шүү. Юу ч хийхгүй байгаа шүү" гэсэн байдаг.

Энэ талаар Хотын дарга Б.Пүрэвдагваас тодруулахад "Хотын даргын хувьд газар чөлөөлж, гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулахад 100 хувь санал нэг байна. Би зорилгыг нь шүүмжлээгүй. |Үүнийг хийхэд ямар санхүүгийн схем, ямар модель ашиглаж, ямар эдийн засгийн үр өгөөж бий болох вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Өнөөдөр зах зээлийн үнэ метр квадрат нь 3.7-9 сая төгрөгийн хооронд байгаа бол төр оролцож байж ядаж 3-3.5 сая төгрөгийн түвшинд хүргэж байж иргэд үр ашгийг нь хүртэх ёстой.

https://www.facebook.com/share/v/1EuqcV4rZg/

Гэтэл энэ төслийн санхүүгийн модель эсрэгээрээ явчихсан учраас энэ асуудлыг ярьж байгаа юм. Энэ бол ямар нэгэн улс төржилт, хүнтэй холбогдсон асуудал биш.

Би чуулганы индэр дээрээс нэг ч хүний нэрийг хэлээгүй. Тухайн хүн өөрөө энэ асуудалд их уурлаад байх шиг байна. Би ажил ярьж байгаа. Энэ бол Пүрэвдагвын ч мөнгө биш, өөр хэн нэгний ч мөнгө биш. Нийтийн, иргэдийн татварын мөнгө. Тиймээс нэг төгрөгийн зардал гаргаад таван төгрөгийн эдийн засаг, нийгмийн үнэ цэнийг бий болгох төсөл хийх ёстой. Түүнээс таван төгрөг гаргаад нэг төгрөгийн үнэ цэн авчрах зүйл байвал энэ алдаатай гэсэн үг. Тиймээс үүнийг засах ёстой.

Метр квадратыг нь 5.5 сая төгрөгөөр зарж байж ямар нэгэн нэмэлт зардалгүйгээр энэ төслийг дуусгах тооцоололтой байгаа. Тэгэхээр төрөөс барьж байгаа барилга, орон сууц ийм үнээр борлогдохоор төлөвлөгдсөн нь алдаатай байна гэж би хэлээд байгаа юм. Зорилгыг нь буруутгаагүй. Санхүүгийн модель, схем нь алдаатай болсон байна. Тийм учраас нийслэл энэ ажлыг засаж, зөв модель рүү шилжүүлж, зөв тооцоолол хийж, нийгэм болон эдийн засгийн үр өгөөжтэй модельд шилжүүлэхээс өөр аргагүй" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бодит байдал

    Сүхбаатар дүүрэгт одоо байрны үнэ 2026.10 сард 1м2=5.5сая төгрөг байна.Хотын дарга Пүрэвдагва 3.5 сая-д зарах бол зөрүү:2 сая-г татвар төлөгч нийт иргэдэд үүрүүлэх нь ! Больж үз дарга гуай-70 жил ингэж замнаад хоосон мөрөөдөл гэдгийг ойлгоод Улсаараа өөр замаар ороод 36 жил болж байна.Сэрж үз, Авсралид ном сураагүй, хип хопчин байсан чинь үнэн бололтой

  • У
    У

    Зэс голтой труба гээ биздээ. Яаж хямдхан байх юм. Авч чадах нь авч л байглдээ. Чи илүүшдээ хүргээн!!!

  • И
    Иргэн

    Төр иргэдийн өмч дээр бизнес хийж болохгүй. Манай улс төрчид - худалдаачид шиг юм ярих юм. Нийгмийн үнэ цэн болж боломж бий болгох л асуудал юм. Газар худалдан авчихаад барилга барьж зарах биш утаа бохирдолоо арилгах, метро барьчихаад ашгаа нөхөх биш бензины, түгжрэлийн хамаарлаа багасгах асуудал юм. Метрогоор явсан хүмүүс зорьсон газраа тогтмол цагт очихоо тооцоолж чадна. Энэ л нийгмийн боломж шүү дээ. Авилга, хууль бус орлогоо үүнд л чиглүүлэх ёстой. Дамын наймаачид улс төрөөс хол байг