Л.Бямбасүрэн: 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн гомдлыг яг одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж байна. Тодруулбал, тэрбээр албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эмнэлгүүдээс авлига авсан хэргээр анхан шатны шүүхээс 13 жилийн хорих ял сонссон юм. Мөн нийтийн албанд томилогдох эрхээ бүх насаараа хасуулж, 50 сая төгрөг улсын төсөвт өгөхөөр болсон байдаг.
Харин уг шийдвэрийг тэрбээр эсэргүүцэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг яг одоо хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн гаргасан гомдлыг уншиж танилцуулав. Тэрбээр "Хүнээс хүүгүй мөнгө зээлж, машин авах нь мөнгө угаах үйлдэл юм уу. Хүнээс зээлсэн мөнгөөрөө Монголоос машин авах гэхээр үнэтэй, он залуу биш байсан. Тиймээс ажилтныхаа Солонгост сурдаг хүүхдээр нь судлуулж, Солонгос бензийг ажилтныхаа нэр дээр авсан. Учир нь хүүгийн жолооны эрх сэргэхээр нэг мөр шилжүүлэх гэж байсан. 13 жилийн хорих ял авсны цаана ийм л бодит зүйл болсон. Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү.
Амьд байх ямар ч хэрэгтэй юм. Хэргийг минь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Одоо миний бие муу гадаадад эмчлүүлэх шийдвэр гарсан байгаа" гэлээ.



