Б.Пүрэвдагва: Махны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Заавал төр зохицуулах шаардлагагүй

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-100-5591.webp


Хотын дарга Б.Пүрэвдагва нөөцийн махны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Мах нөөцлөх чиглэлээр 19 компани саналаа ирүүлсэн. Ойролцоогоор 4000 тонн махны зээл нь баталгаажаад явж байна. Өөрсдийн хөрөнгө санхүүгээрээ мах нөөцлөх саналаа илэрхийлсэн хоёр компани байна. 1500 тонн орчим. Тэгэхээр нийт 5500 тонн орчим махны нөөц баталгаажсан байдалтай байна.

Нийслэл хамгийн дээд талдаа 8000 тонн махны зорилго тавиад 6000 тонныг нөөцөлж байсан түүхтэй. Өнгөрсөн жил 5000 тонны зорилго тавиад 4200 тонныг нөөцөлж байсан. Бидний тооцоогоор 10-15 мянган тонны нөөцтэй байвал хаврын махны үнийн өсөлт дээр тогтвортой байдлыг үүсгэж чадна.

Нөөцийн махыг 18-19 мянгаар нөөцлөх тооцоололтой байна. Дэнжийн 1000 зах дээр үхрийн мах 22.000-24.000, хонины мах 20.000-22.000 төгрөг байна. Хавар руу орж ирэхэд 30 мянга руу орж ирэх эрсдэлтэй учраас сайн зохицуулалт хийхээс өөр аргагүй. Махны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Заавал төр зохицуулах шаардлагагүй" гэв.

https://www.facebook.com/share/v/1DcDPDukh9/