Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй ажлуудыг олон улсын шинжээчид ХЯНАЖ байна

Нийгэм
О.Алуунгуа
О.АлуунгуаУнших: 1 мин
00
833895206_1124500630063556_4723052122162080287_n.webp

Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилт, ахиц дэвшлийг үнэлэх олон улсын техникийн шинжээчдийн баг энэ сарын 5-10-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарал, шингээлт, уур амьсгалын бодлого, Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийн хэрэгжилтээ тогтмол тайлагнах үүрэгтэй.

Энэ хүрээнд боловсруулсан “Хоёр жил тутмын ил тод байдлын анхдугаар тайлан” (BTR1)-д олон улсын шинжээчид хяналт, үнэлгээ хийж байна. Тэд хүлэмжийн хийн үндэсний тооллогын мэдээлэл, тооцооллын үнэн зөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого болон NDC-ийн хэрэгжилтийн ахицыг нягтална.

Үнэлгээний үр дүнд Монгол Улсын тайлагналын тогтолцоог сайжруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргах юм.