Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Абу Даби хотноо төрийн сүлд, монгол бичигт гэрэлтүүлгээр угтаж авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар тус улсад 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болох хуралд оролцох юм.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 11 дүгээр сарын 27-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо хүрэлцэх ирэхэд Монгол Улсын төрийн сүлд, монгол бичигт гэрэлтүүлгээр угтаж авлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъянтай албан ёсны уулзалт хийх бөгөөд дараа нь талууд зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох юм.

Абу Даби хот нь Арабын Нэгдсэн Эмират Улсын долоон ханлигийн хамгийн том ханлиг бөгөөд тус улсын нийслэл хот юм. Тус хотын хүн ам 2023 онд 1.57 сая хүрсэн бөгөөд хүн амынхаа тоогоор Дубай хотын дараа буюу Арабын Нэгдсэн Эмират Улсдаа хоёрт бичигддэг том хот юм.

Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны 4 дүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсаас АНЭУ-д суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2021 оны 12 дугаар сарын 22-нд анхны суурин Элчин сайдын хувиар Итгэмжлэх жуух бичгээ барьж байжээ.

Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан”-д оролцохыг урьж байна
Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан”-д оролцохыг урьж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд