Б.Чагнаадорж: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 онд Үндэсний баялгийн санд 480.3 тэрбум, төсөвт 1 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлнэ

Эдийн засаг
Admin
Унших: 1 мин
10
ubn-v2-media-29ftp923-1.webp

“Эрдэнэс Тавантолгой"-н цэвэр ашиг 50 хувиар, борлуулалт 68.1 хувиар өсжээ. Иргэн бүр 1072 хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг, борлуулалтын орлого, санхүүгийн бүх үзүүлэлт оны эхний 10 сарын байдлаар давж биелжээ. Энэ жил нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөтэй “Эрдэнэс Тавантолгой”-н оны эхний 10 сарын цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрч, 50 хувиар давж биелээд байна. Борлуулалтын орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 68.1 хувиар өсөж, 2 тэрбум долларт дөхжээ. Зардлаа 623 тэрбум төгрөгөөр хэмнэж, хилийн боомтод хүргэх нөхцлөөр борлуулсан нүүрс 3.4 дахин нэмэгдсэн.

Төрийн өмчийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж, цалин тэтгэвэр нэмэх зэргээр олон түмэнд зориулахад “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг цөөн компанийн үүрэг оролцоо голлон нөлөөлж байна. “Эрдэнэс Тавантолгой” оны эхний 10 сард улс, орон нутагт 1.422.6 тэрбумын татвар хураамж төлж төлөвлөгөө нь 132.7 хувиар давж биелээд байна. “Энэ онд Үндэсний баялгийн санд 480.3 тэрбум, төсөвт нэг их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлнэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж мэдээлсэн юм.

tenx-hd