ҮХЦ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн "Талууд хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болно" гэсэн нь ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-ol8dei3c-1.webp

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 11-нд товлогджээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад иргэн “… эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 11-ний 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох аж.


tenx-hd