Б.Пүрэвдагва: Энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
MPA PHOTO 2026-9-8325.webp

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форум болж байна. Хотын дарга Б.Пүрэвдагва тус форум оролцох үеэрээ "Бид энэ өвлийн улиралд багтаан НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000–10,000 айлын янданг буулгана.

Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран гэр хорооллын цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2.4 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг батарей хуримтлуулах системтэй хослуулан байгуулна.

Өнөөдрийн байдлаар утаа ихтэй бүсийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүллээ" гэв.

tenx-hd