ХОМ: ЧД-ийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөө 78.8 саяын орлого, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол орон сууц, автомашингүй

Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Мандуулыг чөлөөлж, оронд нь НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилсон билээ. Тэрбээр өмнө нь Хотын дарга асан Д.Сумъяабазарын орлогч, УИХ-ын дарга асан Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Хамгийн сүүлд НИТХ-ын төлөөлөгчөөс гадна "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
АТГ-т мэдүүлсэн түүний 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцвал, өөрийн орлого нь 78.8 сая төгрөг бол гэр бүлийн орлого байхгүй гэж мэдүүлжээ. Мөн түүнчлэн автомашин болон орон сууц, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө байхгүй гэж мэдүүлсэн бол 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 4.7 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Мөн "Түрүү Инфо эжэнси" ХХК-д 50 хувь эзэмшдэг гэжээ.



