Л.Мөнхбаясгалан: “Орлогоо нотлох” ёстой байсан Ерөнхийлөгчийн нэр хүнд суга өслөө. Хууль зөрчөөд дахиад дэвшсэн ч гарахаар болчихлоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
ubn-v2-media-drawxjaj-1.webp

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өгсөн.

Үүний дараа эдийн засагчид, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ерөнхийлөгч "Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд хий" гэв. Ингэх нь ойлгомжтой байсан л даа. Эхлээд Засгийн газраар баахан бүтээн байгуулалтад зориулуулна гэж 2027 оны төсөвт оруулж ирсэн. Мэдээж сөрөг хүчин сөрнө гэдгийг тооцсон. Сайхан сөрөөд өгтөл Засгийн газар буцааж таталгүй яахав. Ингэхдээ манай зарим дарга нар “АН -ын шаардлагыг Засгийн газар хүлээн авлаа” гэж ёстой улны улс төр хийгээд хэдэн лайк цуглуулсан ухаантай. Эцэст нь бүх онооны нийлбэр Ерөнхийлөгч дээр очоод наалдчих нь энэ. Гэхдээ хууль зөрчөөд шүү дээ.

Одоо нөгөө “Орлогоо нотлох” ёстой байсан Ерөнхийлөгчийн нэр хүнд суга өснө. Хууль зөрчөөд дахиад дэвшсэн ч гарахаар болчихлоо. Үүнийг хүчиндэж хийдэг “хүчний улс төр” гэмой. Юун нөгөө Бага тэнгэр дэх хаус маус, Тэрэлж дэх жуулчны бааз мааз… тийм биз дээ. "Орлогоо нотло” цуглааныхан Ерөнхийлөгчийг магтаад эхнээсээ дарга цэрэг болоод гангарч байна даа" гэв.

10-1.webp



tenx-hd