"10 сая"-ын бичлэг задалсан З.М нь хар тамхины хэргээр шалгагдаж байжээ

З.М гэх эмэгтэй согтуурсан үедээ бичлэг хийж, түүнийгээ цахим орчинд байршуулсан. Бичлэгт тэрбээр "Төмөр замын даргатай байна. 10 сая төгрөг авсан" гэхчлэн ярьж буйгаа дэлгэсэн байдаг. Харин уг бичлэг цацагдсан даруйд тухайн бичлэгт гараад буй дарга нь М.Онон байсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Харин уг асуудалд Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон "Би тэр бичлэгт байгаагүй. Тухайн цаг мөчид гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байсан. Үүнийг нотлох бичлэг бий. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна" гэсэн юм.
Тэгвэл бичлэгийг цахим орчиндоо нийтэлсэн З.М гэх 18 настай охин нь хар тамхины хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ. Тэрбээр шалгагдаж байх хугацаандаа "10 саяын бичлэг"-ийг цахим хуудастаа нийтэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
Ингэснээр тэрбээр давтан хар тамхины хэрэгт холбогдож, шалгагдахаар болж байгаа аж.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.




