Б.Заяабал: Ногдол ашгийг бэлнээр тараавал 2 мянга байгаа талхны үнэ чинь 5,6 мянга болж өснө
30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өгсөн.
Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабалаас тодруулахад "Ногдол ашгийг бэлнээр тараавал 2 мянга байгаа талхны үнэ чинь 5,6 мянга болж өснө л гэсэн үг. Хэрэв ЗГ хууль оруулж ирвэл судалгаа, тооцооллоо сайн хийх хэрэгтэй.
Зах зээлд 1 их наядын бэлэн мөнгөний зарцуулалт орж ирэхэд инфляцад 0.3-0.5 хувийн нөлөө үзүүлдэг гэх судалгаа бий" гэлээ.



