Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
01
20220623-_MPA9827.webp

Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн улирлын бүртгэл арваннэгдүгээр сарын 1-ний 09:00 цагт эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ны 18:00 цагт дуусна.

Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ өөрийн и-мэйл хаягийг ашиглах шаардлагатай бөгөөд бүртгэлийн дугаар, нууц үг тухайн хаягаар илгээгдэнэ. Мөн 3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулах юм.

Шалгуулагчид монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлалын хичээлээс хоёроос дээш хичээл сонгон бүртгүүлэх боломжтой.

Нэг хичээлийн шалгалтын хураамж 20,000 төгрөг бөгөөд бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож, төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажна. Харин хөгжлийн онцлогтой иргэд шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох өргөдөл, эмчийн магадалгааг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх шаардлагатай.

Өвлийн шалгалтад 2026 онд болон түүнээс өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн, түүнээс дээш боловсролтой иргэд хамрагдах боломжтой юм.

tenx-hd