О.Номинчимэг: 100 мянган иргэний санал авсан "Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох" өргөдлийн танилцуулгыг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-58vhf5co-1.webp

2027 оноос Монгол Улс "Оюутолгой" төслөөс ногдол ашиг авахаар болсон. Үүнээс ирэх 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна. Иргэний зүгээс d.parliament цахим системээр "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл санаачилсан бөгөөд 100 мянган иргэний санал авсан тул УИХ-аас холбогдох ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгээс энэ талаар тодруулахад "100 мянган иргэний санал авсан ОТ-н ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийн танилцуулгыг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна.

Харин “Гараашийн татварыг тэглэх” өргөдөл 100 мянга хүрсэн ч E-Zasag сайтаар авсан тул ЗГ өөрөө шийдлээ гаргаж ажиллах байх" гэлээ.


tenx-hd