УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
01
ubn-v2-media-uhnene94-3.webp

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намуудын бүлэг, зөвлөлүүд тус тус хуралддаг. Энэ дагуу 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлүүд тус тус хуралдахаар товлогджээ.

Одоогоор хэлэлцэх асуудал тодорхойгүй байгаа ч энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх 2027 оны төсөв болон төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл зэргийг хэлэлцэж магадгүй байна.