Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Untitled-2020-03-30-102832-1872937094.jpeg

Covid-19 буюу коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын 10-наас нүүрсний тээврийг түр зогсоогоод байсан юм. Тэгвэл өнөөдрөөс буюу энэ даваа гарагаас   Шивээхүрэн-Сэхэ боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ. Өнгөрсөн бямба гарагт туршилтаар 35 автомашин нүүрс гаргасан байна. Харин энэ даваа гарагаас эхлээд өдөрт 70-100 автомашин чингэлэг нүүрс гаргахаар төлөвлөөд байгаа аж. Гашуунсухайт-Ганц мод боомтын нүүрсний экспорт долоо хоногийн өмнө эхэлсэн юм.

Халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг гүйцэтгэж байгаагаас гадна нүүрс тээврийн жолооч нарыг өдөрт нь буцаан хилээр нэвтрүүлж байгаа юм байна.