УБ-Москва-УБ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоолоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5dee23b783019-2020-03-30-105445-1442654037.jpeg

ОХУ-д коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан  Улсын онцгой комссын шийдвэрийн дагуу Улаанбаатар төмөр замаас Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон талаар мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.03.29-2020.04.30 ны өдрийг хүртэл хугацаанд зогсоосон тул Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэргүүд аялахгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

ОХУ-ын хэмжээнд даваа гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар батлагдсан 1534 тохиолдол, 8 нас баралт гараад байгаагийн дийлэнх нь нийслэл Москва хотод бүртгэгджээ.

legacy:upload/images/ni/2020/03/30/EUSui-105344-1872635985.jpeg