Баян-Өлгий аймагт гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдэд өдрийн 3 удаа хяналт тавьж ажиллаж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/92137009_2977413548989211_2166446469777719296_o-2020-04-01-101338-223033771.jpeg

2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Цагааннуур боомтоор хил нэвтэрч ирсэн иргэдийг тусгаарлан, ажиглах байрнаас гэрийн тусгаарлалтад шилжиж байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчид хамтран өдрийн 3 удаа хяналт тавьж, гэрээс гарахгүй, өөрийгөө гэрт тусгаарлах тухай зөвлөгөө өгч ажиллаж байна.

Иймд гэртээ тусгаарлагдсан иргэд биеийн халуунаа өөрөө өдөрт 3 удаа хэмжиж харьяалах сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид утсаар болон цахимаар холбогдохыг мөн гэрээс гарахгүй, хөдөлгөөний хийхгүй байх, зочин урихгүй байхыг МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ байна.

legacy:upload/images/ni/2020/04/01/91356861_2977416285655604_2754262866503663616_o-101313-776556523.jpeg