Автобусны буудлуудыг ариутгаж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/94909106_879793445828897_431220969990782976_o-810x500-2020-04-26-154839-922037063.jpeg

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн 37 байгууллага хамтран ажиллаж байгаа ба эдгээр компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд автобусны буудлуудыг зориулалтын тоног төхөөрөмж, угаалгын бодисоор үнэ төлбөргүй угааж, цэвэрлэхээр болжээ. Өнөөдөр /2020.04.26/ автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаах хийгдэж байна.

Дашрамд дурдахад, шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор албаныхан ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа билээ.