Налайх дүүргийн Энгэр шанд орчимд өнөө өглөө баавгай үзэгджээ

Өнөө өглөө Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын хэсэгт баавгайн бамбарууш үзэгдсэн байна. Одоогоор Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж байна.
Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд ойртож очихгүй, өдөж үргээхгүй байхыг анхааруулж байна. Мөн хүүхэд багачуудыг хараа хяналтгүй явуулахгүй байхыг санууллаа. Баавгайтай таарсан тохиолдолд:
-Богдхан уулын дархан цаазат газрын, Хамгаалалтын захиргаа: 77070840
-Нийслэлийн Байгаль орчны газар: 72720303
-Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005
-Цагдаагийн утас: 7023102
-Нийслэлийн байгаль орчны газар
-Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн: 91064466
-Амьтны эмч: 91162228
-Амьтны эмч: 85550746 дугаарын утсанд тус тус мэдээлэл өгөхийг холбогдох албаныхан зөвлөлөө.


