ДЭД ХОРОО: “Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсоно

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар товложээ. Тодруулбал өнөөдрийн хуралдаанаар:
-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл,
-“Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох аж.
Сануулахад, "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн хүрээнд хувийн сургуулиудад хувьсах зардал олгох асуудал 2026 оны төсвийн тодотголын үеэр хөндөгдсөн. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учралын ээжийн "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум төгрөгийн зардал олгохоор тусгасан гэх мэдээлэл дэлгэгдэж, олны шүүмжлэлийг дагуулсан бөгөөд энэ асуудал өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.


